М.Энхболд АТГ-т газар олголттой холбоотой асуудлаар өчигдөр мэдүүлэг өгчээ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
30
legacy:miye enkhbold/371538877_1185005646221297_2181376237618208271_n.jpg

АТГ-аас өчигдөр МАН-ын дарга асан М.Энхболдыг дуудаж мэдүүлэг авчээ. Тодруулбал, тэрбээр орой 17.00 цагийн орчимд очиж мэдүүлгээ өгсөн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар АТГ-аас Улаанбаатар хотын газар олголттой холбоотой асуудлыг хуулийн хүрээнд шалгаж эхэлсэн. Энэ хүрээндээ Улаанбаатар хотын захирагч, хотын даргаар ажиллаж байсан М.Энхболдыг дуудаж мэдүүлэг авсан юм байна.

Тэрбээр, өнгөрсөн хугацаанд Хотын даргаар ажилласан бүх дарга нараас хамгийн их газар захирамж гаргаж, газар олгосон нь аж. Тодруулбал, тэрбээр 7374 газар олгожээ.

Нийслэл хотоос өнгөрсөн зуны үер усны гамшиг болон хууль бус газар олголттой холбоотой асуудлыг шалгуулахаар АТГ-т хандсан бөгөөд уг асуудлаар Улаанбаатар хотын үе үеийн Хотын дарга нарыг дуудаж тайлбар мэдүүлэг авч байгаа ажээ.

Тэгвэл Засаг дарга нарын газар олгосон байдлыг хүргэе.

legacy:gazar olgolt/347011841_783534823097039_7029329486904677117_n.jpg
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    ИРГЭН

    УБ-ЫГ АЛААД ХАЯЧИХСАН ОДОО МЕТРО БАРИНА ГЭХЭЭР ЯМАРЧ ТӨЛӨЛӨГӨӨГҮЙ БАРИГДСАН БАЙШИН. УЛС ОРНЫГ ХӨНӨӨХӨД ОЛОН ХҮН ХЭРЭГГҮЙ БОЛОЛТОЙ

  • З
    Зочин

    Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

  • З
    Зочин

    Газрын наймаачин М.Энхболд УБ хотын энэ түгжрэл, утааг бий болгосон хүн. 60 тэрбумын схем гэгчийг Сандуйтай зохиож, авилгалыг төрийн бүх шатанд нэвтрүүлсэн. Элбэгдорж энэ хоёр байнга л үйлдсэн хэргээсээ мултарч ирсэн. Одоо шоронд орох цаг нь болсон.