Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Д.Цогтбаатар: Д.Мөнх-Эрдэнэтэй очиж уулзаад, үр дүнгээ танилцуулах үүргийг байнгын хорооноос өгсөн. Би хүлээж байгаа шүү
00

Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар өнгөрөгч аравдугаар сарын 25-нд болсон “Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаар явуулсан Улсын Их Хурлын хяналтын сонсгол"-ын тайланг сонсож байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар өмнөх байнгын хорооны хуралдааны үеэр эрх нь зөрчигдсөн хэмээн нийгэмд удаа дараа мэдээлээд буй Консул асан Д.Мөнх-Эрдэнэтэй очиж уулзах үүргийг УИХ-ын гишүүн Д.Ганбат, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нарт даалгасан. Тус үүргийн хэрэгжилтийг даруй танилцуулахыг энэ удаагийн байнгын хорооны хуралдаанаар дахин сануулсан юм.



