ШШГЕГ: Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулснаар хорих байр, орчин нөхцлийн хувьд хүндрэл үүсэхгүй

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:шшгег/re.PNG

Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулснаар хорих ял эдлүүлэх ажиллагаанд хүндрэл гарах уу" хэмээн тодруулахад ШШГЕГ-ын зүгээс "Хууль үйлчилж эхэлсэн өдрөөс хойш тооцож эхлэх учраас хорих байр, орчин нөхцлийн хувьд хүндрэл үүсэхгүй" гэв.