“НӨАТ-ын урамшууллыг 5 хувь болгох“ ажлын хэсгийг Г.Тэмүүлэн ахлахаар боллоо

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:baingin horoo tosov/395048772_219848921005475_6288167382707619641_n.png

Төсвийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар хууль тогтооомжид заасан шаардлагыг хангаж, 100 000 гаруй иргэдээс ирүүлсэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх” талаарх нийтийн өргөдлийг хэлэлцэж байна.

Энэ үеэр ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн ахлахаар болов. Мөн тэрбээр ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Ж.Батсуурь, Ж.Батжаргал Б.Жавхлан, Д.Өнөрболор, Г.Амартүвшин, Б.Пүрэвдорж нарыг оруулах санал гаргаж, тогтоолын төслийг баталлаа.

Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өөрийн санаачилгаар татгалзлаа.

Ингээд дараагийн асуудлыг хэлэлцэж байна.