ТАНИЛЦ: “НӨАТ-ын урамшууллыг 5 хувь болгох“ асуудлыг судлах ажлын хэсгийн ГИШҮҮД

Эдийн засаг
Turbat
Унших: 1 мин
00
legacy:noat/395261005_3315235252101693_5548013183570379534_n.jpg

Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, хуралдаанаар хууль тогтооомжид заасан шаардлагыг хангаж, 100 000 гаруй иргэдээс ирүүлсэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх” талаарх нийтийн өргөдлийг хэлэлцсэн юм.

Улмаар ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн ахлахаар болсон. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Д.Өнөрболор, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Г.Амартүвшин, Сангийн сайд Б.Жавхлан нар багтсан юм.