Б.Жавхлан: Аль Засгийн газар МУ-ыг өрөнд унагаж, түүнийг нь хэн төлж байгааг та бүхэн сайн хараарай

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
80
legacy:Javhlan said/SHB_5126.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.11.01/ боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээний үр дүнд эдийн засаг тогтворжиж, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. Цаашид энэхүү үр дүнг тогтвортой хадгалахад төсвийн орлогын тогтвортой бааз суурийг өргөжүүлэх, хамрагдалтыг нэмэгдүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэх болно.

Аравдугаар сарын 23-нд Хөгжлийн банк 500 сая ам.долларын бондын төлбөрийг төлж барагдуулснаар олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө болон Монгол Улсын Засгийн газрын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүллээ. Энэхүү бондыг 2018 онд ОУВС-гийн хяналтын дор өр төлбөрүүдийн өрийн зохицуулалтыг хийх зорилгоор гаргасан бөгөөд дараах эх үүсвэрүүдээр дахин санхүүжүүлсэн болно. Эдгээр цаг хугацааг сайн анхааралтай сонсоорой. Аль Засгийн газрын үед хэн Монгол Улсыг өрөнд оруулж, түүнийг нь төлж байна вэ гэдгийг хараарай.

-2014 онд татсан БНХАУ-ын Хөгжлийн банкны зээлийн үлдэгдэл 135 сая ам.доллар,

-2014 онд татсан хамтарсан зээлийн үлдэгдэл 205 сая ам.доллар,

-2016 онд татсан АНУ-ын банк санхүүгийн байгууллагын зээлийн үлдэгдэл 56.3 сая ам.доллар болон бусад богино хугацаат эх үүсвэрийн үлдэгдэл 103 сая ам.доллар байсан" гэв.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    МАН зээл төлж байна гэнээ. Ард түмний авсан зээлийг бас төлөөдхөөч

  • З
    зочин

    Энэ Жавхлан гээч банди Ардын намын том хүн болчихсон юм байна.

  • З
    зочин

    Наад 500 сая чинь та нарын зүгээрл тоглосон идэж уусан зээл. Улс орон ард түмэнд ямар ч өгөөжгүй зээл. Ингэж зээл аваад баахан хүү төлчихөөд үүргээ биелүүллээ энэ тэр гэж баярлаад байх хэрэггүй тэнэгээ.

  • З
    Зочин

    Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus

  • З
    Зочин

    Өвөө нь үхсэн байж магадгүй . Эмээ нар зөндөө байна битгий үхүүлэх гэж санаагаа зовоо . Өөрөө үхчихвийдээ . Өвөө эмээгийн нөмөр үзээгүй үхмэр .

  • З
    Зочин

    Та нарыг сонгоод байдаг өвөө эмээ үхсэн. Одоо та нар гарч ирж чадахгүй чадсан ч шорондоо орно.

    • З
      Зочин

      Өөд болсон өвөө эмээгийн сүнс чамайг авч яваасай

  • З
    Зочин

    Сайдаа НӨАТ-ын 10% авмаар байна. Дараа жил МАН гарахгүй л дээ