Х.Нямбаатар: Надтай хамт ажиллаж байсан хүмүүс ч хоттой холбоотой асуудлаар АТГ-т шалгагдаж байгаа

Улс төр
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:_shariljjj/дүрэмт хувцас/MPA PHOTO-2018-1200.jpg

УИХ-ын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж буй юм. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар, "Нийтийн тээвэр, өмчийн харилцаа, барилга хот байгуулалт, газар зохион байгуулалт зэрэг албадын албан хаагчидтай холбоотой хэргүүдийг АТГ шалгаж байгаа. Надтай өмнө хамт ажиллаж байсан нөхдүүд ч энэ хэргүүдэд шалгагдаж байгаа" хэмээн байр сууриа илэрхийлэв.