НИТХ-ын төлөөлөгч асан Г.Төмөрбаатарыг Ч.Сайханбилэгт 8.9 тэрбумын санхүүжилт өгсөн хэргээр АТГ-аас саатуулжээ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
100
legacy:Saihanbileg/380657219_2025595994463412_5005026945823157324_n.png

"Эрдэнэт" үйлдвэр болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар шалгагдаж улмаар АНУ гарсан Ч.Сайханбилэгийг авч ирэх талаар манай хууль хяналтынхан ажиллаж байгаа.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар түүн рүү санхүүжилт өгч байсан МАН-аас НИТХ-д төлөөлөгч Г.Төмөрбаатарыг АТГ-аас хойшлуулашгүй гэх үндэслэлээр 48 цагийн хугацаатай өчигдөр саатуулсан талаар мэдээллээ. Тодруулбал, Г.Төмөрбаатар нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг рүү өнгөрсөн арав дугаар сард 2.8 сая ам.доллар буюу 8.9 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байна. Тэрбээр уг мөнгөн гуйвуулгаа Голомт банкаар дамжуулж хийсэн нь тогтоогдсон бөгөөд авлига албан тушаалын хэрэгт шалгагдаж буй этгээдийг санхүүжүүлсэн гэх үндэслэлээр түүнийг ийнхүү шалгаж эхэлжээ.

Г.Төмөрбаатар нь 2011-2012 онд "Автобус НЭГ" ОНӨҮГ-ын захирал, Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга, НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан нэгэн юм.

Бид энэ талаарх мэдээллийг эргэн мэдээлэх болно.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    saixnaagiin gay zaluu ni bn gej bichsen bnshtee ortoi baix

  • З
    ЗОЧИН

    САЙХАНБИЛЭГ ГЭМГҮЙ ЦАГААН ТАГТАЙ БИШ БОЛЖ ТААРЛАА. ХҮМҮҮС ТҮҮНИЙГ ГҮТГЭЖ БАЙНА ТЭР ИХ ГАВЬЯАТАЙ ХҮН ГЭЭД БАЙСАН. ГАВЬЯАТАНДАА АМЬ ЗУУХ МӨНГӨ ГУЙВУУЛЖЭЭ ЯНЗ НЬ.

  • З
    Зочин

    Г.Төмөрбаатар хаанаас ийм их мөнгөтэй болсон эх үүсвэрийг шалгах ёстой. Хэрэв үндэслэлгүй хөлжсөн бол авилгал албан тушаалын хэргээр шоронд суух ёстой.

  • З
    Зочин

    Gomoddog sda ni biz

  • З
    Зочин

    Нүгэл нүдээрээ гардаг л юм байна.

  • Z
    Zochin

    Golomt tiim ih mungunii eh uusberiig ni shalgahgui shiljuulj bolohgui biz de. Tom hulgaich bn da. Sain shalgabal ih yum garna.

  • З
    Зочин

    ХАМ ХУЛГАЙЧ тэр их мөнгө хаанаас гаргав .Эх үүсвэр ХУЛГАЙ бгаадаа сайн шалгаарай.Их юм гарнаа.

  • З
    Зочин

    Энэ хулгайчуудын холбоо сүлбээ, аалзны тор шиг сүлжчихсэн юм доо. Новшийг цайтал нь шалга.

  • З
    Зочин

    Yasan tsarailag xvv ve .. gangan

  • Н
    Нармандах

    Танай сайт яагаад худлаа мэдээлэл тавиад хүмүүсийг төөрөгдүүлж байгаа юм.