Ц.Уянга: Хотын дарга хууль баталж байгаа мэтээр хотын хувь заяаг шийдвэрлэдэг боллоо

Улс төр
UBn teamУнших: 1 мин
30
legacy:байр/11.png

Чингэлтэй дүүрэгт байрлах Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар арваннэгдүгээр сарын 3-наас иргэдээс санал авч эхэлсэн билээ. Үүнтэй холбоотой асуудлаар архитектур, хот төлөвлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Хот төлөвлөгчдийн нэгдсэн холбоо, Хүрээ архитекторууд ТББ, зэрэг төрийн бус байгууллагууд, судлаачид Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт албан шаардлага хүргүүлж, хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ үеэр Ц.Уянга "Ердөө 7 хоногийн хугацаанд Урт цагаан гэх барилгыг нураах санал асуулга авч эхэллээ. Нөгөө талаар Хотын дарга Х.Нямбаатар хууль баталж байгаа мэтээр хотын хувь заяаг шийдвэрлэдэг боллоо. Монгол ардын нам УИХ-д олон суудалтай болсноор хотын өв соёл болсон барилгуудыг иргэдийн оролцоогүйгээр нураадаг байдал нийгэмд тогтож байна" гэв.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Э
    Энхээ

    Энэ одоо тодрохоо болиоч тэр байраар ороод гараач нил архичид тэнүүлчид бохирзаваан ийм орчныг өөрчилж засах нь зөвөө

  • З
    зочин

    хуулийн байгууллагууд ийм солиотой хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлээч

  • З
    Зочин

    60 хэдэн онд бариад одоо балгас болчихоод байгаа Урт цагаан яасан ийсэн түүхэн дурсгалт барилга байх билээ дээ. Ажил саатуулж дэмий балай юм ярихаа больж үзээч.