УИХ: 2024 оны улсын төсвийг эцэслэн баталлаа

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:намын дарга нарын/ааа.jpg

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ хийлээ. Тодруулбал, ирэх оны төсвийн орлогыг 25.3 их наяд, зарлагыг 27.4 их наяд байхаар өргөн барьсан бөгөөд хэлэлцүүлгийн явцад тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэх саналыг оруулж ирснээр төсвийн орлогыг 590 тэрбум, зарлагыг 336 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж баталлаа. Мөн түүнчлэн энэ удаагийн төсвийг батлахад УИХ-ын дарга Г.Занданшатар оролцсонгүй. Тэрбээр ирэх онд шинээр нэмж санхүүжүүлэх 212 төсөл арга хэмжээ нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж байна хэмээн үзэж санал хураалтад оролцож чадахгүй гэдгээ илэрхийлж, хурлыг УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар удирдсан юм.