Л.Энх-Амгалан: Маргаашнаас эхлэн 3, 4 дүгээр ангийнханд долоо хоногт нэг удаа Финландын “Eduten“ платформ дээр математикийн хичээл орно

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:Enh-Amgalan said/JU5A8206 copy.jpg

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан маргаашнаас буюу 11 дүгээр сарын 11-ний Даваа гарагаас багш нар олон улсын платформ ашиглан хүүхдүүдэд хичээл заах талаар мэдээлэл өгөв. Тэрбээр "Маргаашаас эхлэн 3, 4 дүгээр ангийнханд долоо хоногт нэг удаа Финландын “Eduten“ платформ дээр математикийн хичээл орно. Хиймэл оюун ухаан, тоглоомд суурилсан 200К математикийн дасгал, даалгавруудын сантай. Багшийн ачааллыг эрс бууруулж, математикийг маш сонирхолтойгоор заана" гэжээ.