Замд саатсан 30 автомашин, 51 иргэнийг цаснаас татан гаргаж, 25 малчин айл өрхийг нүүлгэн шилжүүллээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:tsasan shuurga/400740183_328344826494075_5551465886721587428_n.jpg

Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт, Лүн, Бүрэн сумдын нутаг дэвсгэрт цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Зэвсэгт хүчний анги, байгууллагын алба хаагчид орон нутгийн Онцгой комисст дэмжлэг үзүүлж, цасанд боогдсон айл, өрхүүдийг нүүлгэн шижлүүлэх, зам, даваа нээх ажлыг зохион байгуулж байна.

Зэвсэгт хүчний 30 гаруй алба хаагч, 10 гаруй техник хэрэгсэлтэйгээр өнөөдрийн байдлаар 350 км орчим орон нутгийн замд гарц гаргаж, хээрийн замд саатсан 30 автомашин, 51 иргэнийг цаснаас татан гаргасны зэрэгцээ 25 малчин айл өрхийг нүүлгэн шилжүүлж, өвс, хүчит тэжээл тээвэрлэхэд дэмжлэг үзүүллээ.

legacy:tsasan shuurga/400711560_328344896494068_6314296868724344693_n.jpg

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үүссэн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд оролцож, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Зэвсэгт хүчний анги, байгууллагын нийт алба хаагчдадаа талархал илэрхийлж байна.

legacy:tsasan shuurga/400814082_328344886494069_7752582640426636724_n.jpg