Монгол, Оросын хил орчмоос 2477 тооны алтайн аргаль хонины тоо толгойг тогтоолоо

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:tsahim/400775178_328345859827305_8789906521502735029_n.jpg

Монгол улс, Оросын Холбооны улсын хил дамнасан бүс дэх “Алтайн аргаль хонины хяналт шинжилгээний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангахаар Монгол улсын Сийлхэмийн нурууны БЦГ-ын “А”,“Б” хэсэг, түүний орчны бүс, ОХУ-ын Сайлюгемийн үндсэн паркийн хилийн бүс нутаг дэвсгэр дэх Алтайн аргаль хонины тооллогыг хийж дуусгав.

Хил орчмын Алтайн аргаль хонины тооллогын ажлыг ДБХС (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Монгол Алтайн нурууны УТХГН-ийн хамгаалалтын захиргаа, Орчны бүсийн сумуудын байгаль хамгаалах нөхөрлөлүүдтэй хамтран гүйцэтгэсэн. Тооллогоор хил орчмын 111 цэгээс 2477 тооны Алтайн аргаль хонины тархац, байршил, тоо толгойг тогтоов

tenx-hd