Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн ШҮҮХ ХУРАЛ өнөөдөр болно

Улс төр
Bolortuya
Унших: 1 мин
10
legacy:Ayursaihan gishuun/370300695_258973506971702_6553479034270421390_n (2).png

НҮҮРСНИЙ гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 11:30 цагаас эхлэх гэж байна.

124 хавтаст материал бүхий нүүрсний хэргийн шүүх хурал өнгөрсөн сарын 30-нд товлогдсон ч нэр бүхий гэрчүүд ирээгүй гэх шалтгаанаар хойшлоод байсан юм.