Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
АУДИТ: Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь ойрын хугацаанд үр ашгаа өгөхөөргүй, хүчин чадлынхаа хэмжээнд тээвэрлэлт хийх боломжгүй замууд болсон
20

Үндэсний аудитын байгууллагаас Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнд аудитын шалгалт хийжээ. Тус дүгнэлтэд эл төмөр замын төслүүдийг цогц байдлаар төлөвлөөгүйгээс шалтгаалан ойрын хугацаанд ТЭЗҮ-д заасан үр ашгаа өгөхөөргүй, хил дамжуулан суурилагдсан хүчин чадлаар тээвэрлэлт хийх боломжгүй замууд болсон байна хэмээн дүгнэжээ.
Түүнчлэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг анх 950.7 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан бол 3,6 их наяд буюу 3.8 дахин их хөрөнгөөр хэрэгжүүлсэн гэдгийг дурджээ.



