Б.Энхбаяр: ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг цэрэг нас бардаг асуудалд хяналт шалгалт хийнэ

Улс төр
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:EnkhbayarB gishuun/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy.jpg

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна. Мэдээллийн эхэнд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр цэрэг нас барсан асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Зэвсэгт хүчний дугаар ангид цэргийн албанд татагдсан залуу харамсалтайгаар амь насаа алдсан явдалд талийгаачийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар болсон үйл явдалтай холбоотойгоор Батлан хамгаалахын сайдын мэдээллийг сонссон. Улмаар Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг байгууллаа. Зэвсэгт хүчний анги салбарууд дээр удаа дараа харамсалтай үйл явдал болж байгаа асуудал дээр ХЭҮК-ын оролцоотойгоор хяналт шалгалт хийж санал дүгнэлт боловсруулан Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлнэ" гэлээ.