УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханыг ҮХЦ-ийн гишүүнээр томилохыг дэмжлээ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
50
legacy:ulziisaihan ih hural/353999077_283955584090279_7581216340336178059_n.jpg

ҮХЦ-ийн гишүүн Э.Одбаяр, Цэцийн дарга Н.Чинбат нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Тиймээс ТББХ-ны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханыг ҮХЦ-ийн гишүүнээр томилохыг дэмжсэн байна.

Мөн Улсын дээд шүүхийн квотын дагуу нийт шүүгчдийн хуралдаанаар олонхын санал авсан МУИС-ийн багш О.Мөнхсайханыг нэр дэвшүүлсэн байдаг. Тодруулбал, Д.Одбаярын оронд Л.Өлзийсайханыг, Н.Чинбатын оронд О.Мөнхсайханыг ҮХЦ-ийн гишүүнээр томилох аж.

tenx-hd