Нэр дэвшигч Л.Өлзийсайхан: Албан тушаалтан, байгууллага, бусад хүнээс хараат бусаар ҮХЦ-ийн зарчимд үнэнч ажиллана

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:2025/11/ulziis.jpg

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Тодруулбал, ҮХЦ 9 гишүүнээс бүрддэг бөгөөд гурвыг нь УИХ, гурвыг нь Монгол Улсын Ерөнхийлөгч, үлдсэн гурвыг нь Улсын дээд шүүхийн санал болгодог. Энэ дагуу УИХ-аас Л.Өлзийсайханыг, Ерөнхийлөгч Э.Энхтуяаг, Улсын дээд шүүхээс О.Мөнхсайханыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар УИХ-д танилцуулсан юм.

Энэ үеэр нэр дэвшигч Л.Өлзийсайхан "Албан тушаалтан, байгууллага, бусад хүнээс хараат бусаар ҮХЦ-ийн зарчимд үнэнч ажиллана" хэмээлээ.