Б.Энхбаяр: А.Амундраг монголд ирсэн гэж сонссон

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд байр сууриа илэрхийллээ. Тодруулбал, Хотын дарга асан Х.Нямбаатар өнгөрсөн бямба гарагт "Бодь"-ийн гэх 110 сая ам.долларын талаар хэд хэдэн ноцтой зүйлсийг ярьсан. Тухайлбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр тэргүүтэй хүмүүст "Бодь интернэйшнл" ХХК-ийн захирал асан А.Амундра авлигын мөнгийг автомашинаар зөөж өгсөн тухай ярьсан юм.
Тэгвэл Б.Энхбаяр "А.Амундраг монголд ирсэн гэж сонссон. Л.Оюун-Эрдэнэ "Бодь"-ийн сонсголд хамгийн түрүүнд ирэх ёстой. 8 оффтейк гэрээний 6 нь Л.Оюун-Эрдэнийн гарын үсэгтэй. Х.Нямбаатар яах вэ дээ, эх оронгүй болчихсон хүн чинь завтай байгаад байна шүү дээ.
Би А.Амундратай нүүр тулж уулзаж ч үзээгүй, Голомт банк руу орж ч үзээгүй. Надад Голомтын данс ч байхгүй" гэв.


