Нэр дэвшигч О.Мөнхсайхан: ҮХЦ бол алганд багтсан Монгол Улс. Тиймээс хамгаалж, бэхжүүлж, хараат бусаар төвийг сахиж ажиллана

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:munkhsaihan huulich/f57c3215adb447ec832cb694b7ca737c copy.jpg

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Тодруулбал, ҮХЦ 9 гишүүнээс бүрддэг бөгөөд гурвыг нь УИХ, гурвыг нь Монгол Улсын Ерөнхийлөгч, үлдсэн гурвыг нь Улсын дээд шүүхийн санал болгодог. Энэ дагуу УИХ-аас Л.Өлзийсайханыг, Ерөнхийлөгч Э.Энхтуяаг, Улсын дээд шүүхээс О.Мөнхсайханыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар УИХ-д танилцуулсан юм.

Энэ үеэр нэр дэвшигч О.Мөнхсайхан "ҮХЦ бол алганд багтсан Монгол Улс. Тиймээс хамгаалж, бэхжүүлж, хараат бусаар төвийг сахиж ажиллана" гэлээ.