Ц.Даваасүрэн: Цэцийн дарга Н.Чинбат Монголын төрөөр өчнөөн жил тэжээлгэчихээд Монголын төрийг самарчихаад явж байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин
20
legacy:davaasuren gishuun/202474566_952102462243829_6513280188568987686_n.jpg

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Тодруулбал, ҮХЦ 9 гишүүнээс бүрддэг бөгөөд гурвыг нь УИХ, гурвыг нь Монгол Улсын Ерөнхийлөгч, үлдсэн гурвыг нь Улсын дээд шүүхийн санал болгодог. Энэ дагуу УИХ-аас Л.Өлзийсайханыг, Ерөнхийлөгч Э.Энхтуяаг, Улсын дээд шүүхээс О.Мөнхсайханыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар УИХ-д танилцуулсан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Томилогдож байгаа хүмүүст одоо хэлэх үг алга. Дэмжээд л явуулдаг. Гэтэл Цэцийн дарга Н.Чинбатыг хар. Монголын төрөөр өчнөөн жил тэжээлгэчихээд Монголын төрийг самарчихаад явж байна.

Намын жагсаалтаар сонгууль хийдэг ҮХ зөрчсөн бузрын зүйлийг оруулж ирсэн" гэлээ.