ЦХХХ-ны сайд Н.Учрал Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийлээ

Улс төр
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:uchral gishuun/252469484_1006307183247674_7116078189023643927_n-Recovered-Recovered-1.jpg
legacy:uchral gishuun/252469484_1006307183247674_7116078189023643927_n-Recovered-Recovered.jpg

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал энэ сарын 14-15-нд Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийлээ.

Энэ үеэр АНЭУ-ын Засгийн газрын гишүүн, Хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг болон цахим ажлын хэрэглээний асуудал эрхэлсэн Төрийн сайд бөгөөд Ерөнхий сайдын ажлын албаны Ерөнхий захирал Омар бин Султан Аль-Олама-тай уулзаж, цахим хөгжил, хиймэл оюун ухаан болон харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцож, хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах чиглэлээр ажиллахаар тохиролцсон байна.