Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Нийслэлийн АН-ын даргаар Т.Батцогт 56.1 хувийн санал авч сонгогдлоо
00

Нийслэлийн АН-ын даргыг сонгох сонгууль болж өндөрлөлөө. Сонгуульд НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, Д.Бадарсан, Т.Батцогт нар нэр дэвшсэнээс эхний санал хураалтаар гурван нэр дэвшигчийн хэн нь ч 50+1 хувийн санал авч чадаагүй тул 2 дахь шатны санал хураалт хийхээр болсон юм.
Ингэхдээ М.Тулгат бага саналтайгаар хасагдаж дараагийн шатны санал хураалтад Д.Бадарсан, Т.Батцогт нар өрсөлдсөн бөгөөд Т.Батцогт 56.1 хувийн санал авч ялалт байгуулснаар нийслэлийн АН-ын даргаар сонгогдлоо.



