С.Амарсайхан: Өнгөрсөн хугацаанд хамгийн хямд үнэтэй стандартыг барьдаг байсан. Одоо чанарыг эрхэмлэнэ

Улс төр
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:Amarsaihan/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-1.jpg

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна. Энэ үеэр, Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр, “Энэ жилээс эхлээд төрийн худалдан авах ажиллагааны үйл ажиллагаанд стандартыг нэгдүгээрт тавьж байгаа. Өнгөрсөн хугацаанд хамгийн хямд үнэтэй стандартыг барьдаг байсан бол одоо чанарыг эрхэмлэдэг болж байна. Нөгөө талаар гүйцэтгэлийн стандартыг чухалчилж байгаа. Тийм учраас төрийн худалдан авах ажиллагааны хүрээнд төсөл хөтөлбөр, ажил үйлчилгээ нийлүүлж байгаа ААН-үүдийн гэрээнд стандартын зүйл заалтуудыг маш нарийн оруулж өгч байна" гэлээ.