Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
С.Амарсайхан: 2 давхар автобусыг миний дараагийн Засаг даргын үед 46 тэрбумаар 10 автобус биш, 21 тэрбум төгрөгөөр 46 автобус авсан
20

Шадар сайд С.Амарсайхан Засгийн газраас гарсан шийдвэрийг танилцуулах үеэрээ зарим сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр, БНХАУ-аас оруулж ирсэн "Skywell" үйлдвэрийн хоёр давхар автобусны худалдан авалттай холбоотой асуудалд "2 давхар автобусыг миний дараагийн Засаг даргын үед худалдаж авсан юм билээ. 46 тэрбумаар 10 автобус биш, 21 тэрбум төгрөгөөр 46 автобус авсан. Та бүхэн зөв эх сурвалжаас үнэн бодит мэдээлэл авах нь зүйтэй" гэх тайлбарыг өгсөн юм.




