Б.Энхбаяр: Нүүрсний түр хороо маргааш хуралдаж, сонсголын товыг зарлан гэрчийн нэрийг зарлан дуудна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:b.enkhbayar gishuun/Enkbayar.jpg

ХЗДХ-ийн сайд, Нүүрсний түр хорооны дарга Б.Энхбаяр нүүрсний сонсголтой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, “УИХ-ын “Нүүрсний хулгай”-г хянан шалгах Түр хороо УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу маргааш /2023.11.27/ хуралдаж нүүрсний хэргийг хянан шалгах нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын товыг зарлаж, холбогдох гэрчийн нэрийг зарлаж дуудна.

Хуульд зааснаар сонсголоос 7 хоногийн өмнө Түр хороо, товыг тогтоож, гэрчийг дуудах хуультай юм. Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг ирэх сарын 4-8, 16-22-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар урьдчилсан байдлаар төлөвлөөд байна” гэжээ.