Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Х.Нямбаатар: Тохижилт үйлчилгээний ажилчдыг шүүр, хүрзнээс нь салгах ажлууд эхэлсэн
00

Хотын дарга Х.Нямбаатар хот тохижилт үйлчилгээний ажилчидтай холбоотой байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Тохижилт үйлчилгээний ажилчид маань нийслэлчүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө амаргүй ажлыг нугалж байгаа. Гэтэл 1м квадрат талбай цэвэрлэсэн үнэлэмж нь 50 төгрөг байна. Үүнийг өсгөж, хөдөлмөрийг нь бодитоор үнэлэх ёстой. Мөн шүүр, хүрзнээс нь салгах ажлууд эхэлсэн" гэв.



