175 иргэнийг нүүрсний эхний сонсголд гэрчээр дуудна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Chuulgan haalga/Chuulgan haalga.jpg

“УИХ-ын “Нүүрсний хулгай”-г хянан шалгах Түр хороо УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу өнөөдөр /2023.11.27/ хуралдлаа. Хуралдаанаар нүүрсний хэргийг хянан шалгах нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын албан ёсны товыг зарлаж, холбогдох гэрчийн нэрийг зарлах асуудлыг хэлэлцсэн. Тэгвэл эхний сонсголыг 12 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон бөгөөд 175 хүнийг гэрчээр дуудахаар болжээ.