НҮҮРСНИЙ СОНСГОЛ: Ш.Адьшаа, Р.Амаржаргал нарыг гэрчээр дуудлаа

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:adishaa/MPA PHOTO2020-7-6537.jpg

“УИХ-ын “Нүүрсний хулгай”-г хянан шалгах Түр хороо УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу өнөөдөр /2023.11.27/ хуралдлаа. Хуралдаанаар нүүрсний хэргийг хянан шалгах нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын албан ёсны товыг зарлаж, холбогдох гэрчийн нэрийг зарлах асуудлыг хэлэлцсэн. Тэгвэл эхний сонсголыг 12 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон бөгөөд 175 хүнийг гэрчээр дуудахаар болсон юм.

Сонсголын эхний өдөр 62 иргэнийг гэрчээр дуудлаа. Гэрчүүдийн нэрс дунд УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ, Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайханы эхнэр н.Эрдэнэцэцэг, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нарын нэрс багтжээ.