Нүүрсний эхний сонсголыг ирэх сарын 4-7-ны өдрүүдэд, хоёр дахь сонсголыг 18-22-ны өдрүүдэд хийнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:tomuu2026/NewFolder/sdg.jpg

“УИХ-ын “Нүүрсний хулгай”-г хянан шалгах Түр хороо УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу өнөөдөр /2023.11.27/ хуралдсан. Хуралдаанаар нүүрсний сонсголын товыг гаргасан билээ. Тодруулбал, эхний сонсголыг 12 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон бөгөөд 175 хүнийг гэрчээр дуудахаар болсон юм. Харин хоёр дах сонсголыг 12 дугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд зохион байгуулна.