Э.Одбаярыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:ан нарийн.jpg

Улстөрийн сөрөг хүчин гэгддэг АН-ын тухайд, ГЕНСЕК буюу Ерөнхий нарийн бичгийн даргагүйгээр багагүй хугацааг өнгөрүүлсэн. Тэгвэл өнөөдөр /2023.11.27/ Э.Одбаярыг Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо.

Э.Одбаяр өмнө нь тус намын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. Харин одоогийн АН-ын дарга Лу.Гантөмөрийн Ажлын албаны даргаар өнгөрсөн зургадугаар сард томилогдон ажиллаж эхэлсэн юм.