УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилно

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:Chuulgan haalga/0a7aca89-7ad8-4bb5-b1be-06c108f2d759.jpg

Өнгөрөгч 11 дүгээр сарын 15-ны өдөр ҮХЦ-д УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Өлзийсайхан болон Үндсэн хууль судлаач, доктор О.Мөнхсайхан нарыг УИХ-аас томилсон билээ. Үүнтэй холбоотойгоор Л.Өлзийсайханы оронд хэнийг томилох вэ гэдэг асуулт урган гарсан. Тэгвэл эл асуудлыг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байгаа юм. Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад УИХ-ын Тамгын газрын байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн дарга Д.Энхбат гэх залууг дотроосоо томилох бололтой. Ингэхдээ эл томилгоог төрийн албаны мерит зарчмаар хийгдэж буй томилгоо хэмээн онцолж буй.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

  • З
    Зочин

    мерит тогтолцоогоо бусад бүх төрийн албанд хэрэгжүүлээсэй билээ. Төрийн албаны зөвлөл, бусад салбар зөвлөлүүд сул орон тоо гарангуут сул орон тоо болгон зарлаж авилга% танил тал, даргын үүргийн дагуу шалгалт явуулсан нэр зүүж захиалгат хүн томилдог болоод удаж байна даа. төрийн албаны хуулийн дагуу мерит зарчим цаасан дээр л байна даа. үндсээр нь өөрчлөх ёстой энэ тогтолцоог