Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ТББХ-ны хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад Д.Энхбатыг танилцуулж байна
20

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнээр томилогдсон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Өлзийсайханы оронд хэнийг томилох вэ гэдэг асуудлыг хэлэлцэж буй.
Бид өмнө Л.Өлзийсайханы оронд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад УИХ-ын Тамгын газрын байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн дарга Д.Энхбат гэх залууг томилох талаар мэдээлсэн. Тэгвэл яг одоо УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар Д.Энхбатыг байнгын хорооны хуралдаанд танилцуулж байна.



