АЭХ-ны Дэд Ерөнхийлөгчөөр Р.Булгамаа, Б.Пунсалмаа, Н.Одонгуа нарын 9 хүнийг сонгожээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Ardchilsan emegteichuudiin holboo/ым.jpg

Өнгөрөгч есдүгээр сард Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо ээлжит их хурлаа хийж АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Жаргаланг холбооны Ерөнхийлөгчөөр сонгосон байдаг. Тэгвэл өчигдөр /2023.11.28/ Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо Зөвлөлдөх зөвлөлийн хурлаа хийж, Тэргүүн дэд Ерөнхийлөгч болон дэд дарга нараа сонгосон байдаг. Тэргүүн дэд Ерөнхийлөгчид Х.Номингэрэл, Д.Оюунцэцэг нар нэр дэвшсэнээс 62,8 хувиар Д.Оюунцэцэг сонгогдсон. Харин дэд ерөнхийлөгчөөр Б.Пунсалмаа, Д.Энхтуяа, Х.Номингэрэл, Э.Цэцэгсайхан, Д.Үүрийнтуяа, Н.Одонгуа, Р.Булгамаа, Э.Ариунтунгалаг, Ц.Алтанцэцэг нар тус тус сонгогдлоо.