Энэ оны хоёр дахь элсэлтийн ерөнхий шалгалт ирэх сарын 2-ноос эхэлнэ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2026/04/NewFolder/eesh.jpg

2023 оны хоёр дахь элсэлтийн ерөнхий шалгалт ирэх сарын 2-ноос эхэлнэ. Тодруулбал, 12 дугаар сарын 7-ны өдөр монгол хэл бичиг, түүх, англи хэлний хичээлийн шалгалтаар эхлэх бөгөөд 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Шалгалтад ирэхдээ бүрдүүлэх материал:

1. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг

2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

3. Суудлын хуваарь / www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/

4. Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна.

Шалгуулагчид та бүхэн шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө шалгалтын байрандаа ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүйг анхаарна уу.

legacy:БҮТ/406136249_365930382483563_6404234820060979018_n.jpg