ДУЭЛЬ: П.Наранбаяр VS Х.Нямбаатар

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:387506789_207349535752060_1956300587926321348_n.png

НИТХ-ын хуралдаанаар 2024 оны нийслэлийн төсвийг хэлэлцэж байна. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр "Төсөв харахаар Зөвлөх үйлчилгээнд гэхэд л 220 тэрбум төгрөг тавьсан байна. Түгжрэл, сөрөг нөлөөг буруулах судалгаа, шинжилгээнд 1.6 тэрбум зарцуулахаар байна" гэх шүүмжийг хэлсэн юм.

Харин Хотын дарга Х.Нямбаатарын тухайд "Би 7-8 жилийн өмнө П.Наранбаяр шиг УИХ-д нэр дэвших гээд юу ч хамаагүй авч яриад байдаг дүү байсан. Хууль, захиргааны хэм хэмжээгээ ялгана шүү, чи" хэмээн багагүй маргаан дэгдээлээ.