Филиппинд 7,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 4 хүн нас баржээ

Дэлхий дахинд
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:8  4/medee/IMG_6394-7ciox5i0bchqxyqrimfk5wcusxwxsm6bx3km9aucg8w.jpeg

Филиппин улсын Минданао хотын ойролцоо энэ сарын 02-ны өдрийн 22:00 цагийн орчимд 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Газар хөдлөлтийн улмаас 4 хүн нас барж, олон мянган хүн хүнд бэртсэн бөгөөд 44,000 оршин суугч тог, цахилгаангүй болсон байна. Үүний зэрэгцээ АНУ-ын сэрэмжлүүлгийн систем идэвхжиж, 3 метрийн өндөр цунами үүсэж болзошгүй гэж анхааруулжээ.

Одоогоор далайн эрэг орчмын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байна. Мөн учирсан хохирлын хэмжээг тодорхойлох боломжгүй байгааг албаныхан мэдээлжээ.

Эх сурвалж: ОБЕГ