НҮҮРСНИЙ СОНСГОЛ: Р.Сэддоржид 2014-2021 оны хооронд 353.9 сая төгрөгийн урамшуулал олгожээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:seddorj/быйй.jpg

Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол өнөөдөр /2023.12.04/ Төрийн ордонд эхэллээ. Жижиг "Тавантолгой" компанийн нүүрс олборлолт, экспорттой холбоотой нотлох баримтыг шинжлэн судалж байна.

Шинжээчийн танилцуулснаар, "Тавантолгой ХК"-ийн ТУЗ-ийн тогтоол болон мөнгөн гүйлгээг хянаж үзэхэд ТУЗ-ийн гишүүдэд 2014-2021 оны хооронд 1.7 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг олгосон гэлээ. Тухайлбал, "Ажнай" Д.Бат-Эрдэнэд 51.1 сая төгрөг, Р.Сэддоржид 353.9 сая төгрөгийн урамшуулал олгосон аж.