НҮҮРСНИЙ СОНСГОЛ: Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй ТУЗ-ийн гишүүддээ 1.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2025/01/MPA05216.jpg

Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол өнөөдөр /2023.12.04/ Төрийн ордонд эхэллээ. Жижиг "Тавантолгой" компанийн нүүрс олборлолт, экспорттой холбоотой нотлох баримтыг шинжлэн судалж байна.

Шинжээчийн танилцуулснаар, "Тавантолгой ХК"-ийн ТУЗ-ийн тогтоол болон мөнгөн гүйлгээг хянаж үзэхэд ТУЗ-ийн гишүүдэд 2014-2021 оны хооронд 1.7 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг олгосон гэлээ. Тухайлбал, "Ажнай" Д.Бат-Эрдэнэд 51.1 сая төгрөг, Р.Сэддоржид 353.9 сая төгрөгийн урамшуулал олгосон байна. Мөн н.Идэрцогт 60.1, Шүрэнхишигт 135 сая төгрөг олгожээ.

Та бүхэнд мөнгөн урамшууллын мэдээллийг хүргэж байна.

legacy:nuursnii sonsgol/52a28132-5010-44b2-86fc-90e125e615e3.jpg