Б.Энхбаяр: 49 хувийн хувьцаа эзэмшиж буй хүнийг төрийн мэдлийн хувьцааныхаа төлөөлөгчөөр томилчихсон

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:ajnai baterdene/MPA-Z-2023-3-1-1-1-4034.jpg

Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол өнөөдөр /2023.12.04/ Төрийн ордонд эхэллээ. Жижиг "Тавантолгой" компанийн нүүрс олборлолт, экспорттой холбоотой нотлох баримтыг шинжлэн судалж байна. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр дараах байр суурийг илэрхийлсэн юм.

Тэрбээр "1999 оны УИХ-ын тогтоолоор монголын нийт ард түмний байгалийн баялаг болсон "Тавантолгой" ХК-ийн 51 хувийг орон нутгийн өмчлөлд шилжүүлсэн. Ийнхүү аймгийн ИТХ өмчийн эзэн болсон. Гэтэл 49 хувийн хувьцаа эзэмшиж буй хүнийг /Д.Бат-Эрдэнэ/ төрийн мэдлийн хувьцааныхаа төлөөлөгчөөр томилчихсон" гэв.