Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
НҮҮРСНИЙ СОНСГОЛ: С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг нартай нэгдмэл сонирхол бүхий Болор-Аграмба ХХК 4.5 сая метр куб хөрсний ажил гүйцэтгэж, 22.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ
20

Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол /2023.12.04/ Төрийн ордонд үргэлжилж байна. Жижиг "Тавантолгой" компанийн нүүрс олборлолт, экспорттой холбоотой нотлох баримтыг шинжлэн судалж байна.
Шинжээч Тавантолгой ХК-иас хөрсний ажил гүйцэтгэсэн компанитай холбоотой мэдээллийг танилцууллаа. Тухайлбал, Болор-Аграмба ХХК 2014-2021 онд 4.5 сая метр куб хөрсний ажил гүйцэтгэж, 22.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Эл компанийн нэгдмэл сонирхолтой этгээдээр УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн дүү Ж.Батбаяр, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг нар байна гэлээ.



