Г.Ганболд: Хэдэн ИТХ-ын төлөөлөгчдийг “Та нар нийлээд компани байгуулаад ир. Тэгээд нэг гэрээ ав“ гэдэг байсан юм байна гэж харагдаж байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:ganbold gishuun/MPA_6560.jpg

Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол /2023.12.04/ Төрийн ордонд үргэлжилж байна. Жижиг "Тавантолгой" компанийн нүүрс олборлолт, экспорттой холбоотой нотлох баримтыг шинжлэн судалж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд "Хэдэн ИТХ-ын төлөөлөгчдийг "Та нар нийлээд компани байгуулаад ир. Тэгээд нэг гэрээ ав" гэдэг байсан юм байна гэж харагдаж байна. Өмнөговь аймгийн ИТХ-д орох туйлын зорилго нь ГЭРЭЭ АВАХ байсан юм байна. 10 жилийн хугацаанд 100 тэрбумаар тоологдох гэрээнүүд хийчихсэн байгаа нь харагдаж байна" гэх байр суурийг илэрхийлсэн юм.