Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
СОНСГОЛ: Лу.Гантөмөрийн эхнэр А.Туул бусадтай хамтарч компани байгуулан 50 мянган тонн нүүрсний гэрээ байгуулжээ
10

Нүүрсний сонсголын үдээс хойшх хуралдаан үргэлжилж байна. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Акмиконсалтинг" ХХК-ийг үүсгэн байгуулсан улстөрчид болон тэдгээрийн хамаарал бүхий хүмүүсийг зарлалаа. Тухайлбал,
УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайханы охин Б.Нарангоо
Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаагийн охин Л.Шинэцэцэг
"Фортуна" Н.Батбаярын охин Б.Жаргалан
УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалын охин Р.Азбаяр
АН-ын дарга Лу.Гантөмөрийн эхнэр А.Туул
УИХ-ын гишүүн асан Д.Зоригт
УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат нар хамтран "Акмиконсалтинг" ХХК-ийг үүсгэн байгуулжээ. Улмаар захирал нь 50 мянган тонн нүүрсний гэрээ байгуулсан гэдгийг Б.Энхбаяр сайд танилцуулсан юм.



