Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ГЕГ: Таван жилийн хугацаанд нүүрс тээврийн 3964 машин олон удаагийн давтамжтайгаар хилээр хоосон гарсан байсан
00

Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол /2023.12.05/ хоёр дахь өдрөө Төрийн ордонд боллоо. Сонсголын төгсгөлд төрийн болон татвар, гаалийн байгууллагаас Тавантолгой ХК-д хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, ГЕГ-ын дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга н.Очгэрэл дараах мэдээллийг өглөө.



