НҮҮРСНИЙ СОНСГОЛ: ЭТТ ХК 79 тэрбум төгрөгөөр худалдан авсан техникээ “ТИ ТИ ЖИ ВИ СИ ӨҮ“ ХХК-д ашиглуулахаар өгч байжээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:erdenestavantolgoi/20200311181342_3ddee9bf37fc6d04f324e540fd8c686c.jpg

Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол /2023.12.06/ гурав дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Сонсголоор Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үүсгэн байгуулагдсанаас хойшхи үйл ажиллагаа, санхүүгийн мэдээллийн талаар сонсож байна. Шинжээч энэ үеэр "ТИ ТИ ЖИ ВИ СИ ӨҮ" ХХК-д тоног төхөөрөмж шилжүүлсэн талаарх баримтуудыг танилцуулсан юм. Тодруулбал, 2013 онд тус компани тендерт шалгарч гэрээ байгуулаад байсан "ТИ ТИ ЖИ ВИ СИ ӨҮ" ХХК-даа 79 тэрбум төгрөгөөр худалдан авсан машин механизм тоног төхөөрөмжөө данс бүртгэлээс хасаж тус компанид ашиглуулахаар шилжүүлсэн байна.

legacy:nuursnii sonsgol/64b7f4df-b2cb-4168-b00a-5ed8a3a3198e.jpg