ШИНЖЭЭЧ: “Эрдэнэдрийлэнг“ ХХК гэрээний үнийн дүн байхгүй гэрээ ирүүлсэн байхад шаардлагад нийцсэн оролцогч гээд шалгаруулаад явчихсан байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:эрдэнэс тт/эрдэнэс тавантолгой.jpg

Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол /2023.12.06/ гурав дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Сонсголоор Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үүсгэн байгуулагдсанаас хойшхи үйл ажиллагаа, санхүүгийн мэдээллийн талаар сонсож байна. Энэ үеэр шинжээч ЭТТ ХК 2011-2023 оны хооронд "Эрдэнэдрийлэнг" ХХК-тай 11.1 тэрбум төгрөгийн зургаан удаагийн ГЭРЭЭ БАЙГУУЛСАН талаарх баримтыг танилцуулсан. Ингэхдээ зарим гэрээнүүдэд илэрсэн зөрчлийг мэдээлсэн юм. Тухайлбал, шинжээч "Нэг тэрбум 300 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендерт “Эрдэнэдрийлэнг“ ХХК-ийг шалгаруулсан. Ижил төстэй ажлын туршлагыг 3 тэрбум байхаар үнэлгээний хороо шийдсэн. Гэвч гэрээний үнийн дүн байхгүй гэрээ ирүүлсэн байхад яаж гурван тэрбумд хүргэсэн юм бүү мэд үнэлээд, шаардлагад нийцсэн оролцогч гээд шалгаруулаад явчихсан байна" гэсэн юм.