Б.Хишигдорж: Манай хүү ч, би ч яллагдагчаар татагдсан

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:nuursnii sonsgol/eeee.jpg

Нүүрсний сонсгол гурав дахь өдрөө Төрийн ордонд боллоо. Өнөөдрийн сонсголын төгсгөлд "Хишиг арвин индустриал" ХХК-д хийсэн шалгалтын үр дүн, гарсан зөрчлүүдийг шинжээч танилцууллаа. Энэ үеэр "Хишиг арвин индустриал" ХХК-ийн ерөнхий захирал Б.Хишигдоржоос Түр хорооны дарга "Та яллагдагчаар татагдчихаад байгаа юм уу. Эсвэл таны хүү татагдсан юм уу " хэмээн тодруулахад "Манай хүү ч татагдсан. Би ч татагдсан. Тэр энэ гэсэн зүйл байхгүй. Нэг удаа байцаагаад л "Та янз бүрийн юм ярьж болохгүй шүү" гээд гарын үсэг зуруулсан. Одоо хүртэл дуудаагүй" гэв.