Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
С.Ганбаатар: Түр хорооны даргаа чөлөө өгөөч
10

Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол /2023.12.06/ гурав дахь өдрөө Төрийн ордонд боллоо. Сонсголоор Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үүсгэн байгуулагдсанаас хойшхи үйл ажиллагаа, санхүүгийн мэдээллийн талаар сонссон билээ.
Сонсголд гэрчээр дуудагдсан хүмүүсийн нэрс дунд ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг байсан боловч оролцоогүй. Харин түүнийг оролцуулах ёстой гэх байр суурийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар илэрхийлсэн бол Түр хорооны дарга хуулийн хүрээнд оролцуулах боломжгүй гэдгийг хэлсэн. Иймд С.Ганбаатар гишүүн Түр хорооны даргаас чөлөө хүсэв.



