Б.Энхбаяр: Ш.Адьшаа гишүүний дүүтэй хамтарсан тээврийн компани хоёр дахь сонсгол дээр бүтэн зургаараа гарна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:adishaa/21A83897-E812-49B9-B958-94D77ED25612.jpg

"ЭТТ" ХК 799 тэрбум 131 сая төгрөгийн өртөг бүхий Цанхийн баруун уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерий зарласан байдаг. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хамаарал бүхий этгээдүүдийг зарлав. Эдгээрийн дунд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа багтжээ. Б.Энхбаяр сайд хэлэхдээ,

"Ш.Адьшаа гишүүний дүүтэй хамтарсан тээврийн компани 2 дахь сонсгол дээр бүтэн зургаараа гарна. Тиймээс Ш.Адьшаа гишүүн сонсголын үеэр сандраад байгаа.С.Ганбаатар гишүүн гар хөл нь болоод гүйж байна" гэлээ.