Б.Ганхуягийг сонсголд “гэрч“-ээр дуудаагүй гэв

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:Ganhuyag ETT/ганхуяг44.jpg

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Өмгөөлөгч Б.Мөнхбатын хүсэлтэд хариу өгчээ. Хариу албан бичигт "УИХ-ын Хянан шалгах түр хорооноос шүүгдэгч Б.Ганхуягийг нүүрсний сонсголд гэрчээр дуудах албан бичиг ирүүлээгүй болно" гэжээ.

Сануулахад, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг сонсголд гэрчээр дуудсан боловч шүүхийн шийдвэрээр цагдан хоригдсон учраас сонсголд ирэх боломжгүй болсон" гэх тайлбарыг сонсголын үеэр болон Б.Ганхуягийн ар гэрийнхэнд хэлээд байсан юм.

legacy:Ganhuyag ETT/403410219_737081747757989_608661587612755835_n.jpg